Магадгүй миний боддог бодол бусдынхаас өөр байж магад, эсвэл би өөрийгөө буруу тайлбарлаад байдаг юм болов уу?
Энэ бүх хугцаанд би – Монголчуудаа? яагаад бид бие биенээ боддоггүй, хүндэлдэггүй хайрлдаггүй юм бэ! гэсэн санаа өгөхийг хичээж байсан юм шүү дээ!
Би зарим тэмдэглэлүүддээ зардлын тухай бичиж байхдаа миний энэ их хөдөлмөрөөрөө бичсэн энэ асуудал дээр яагаад ганц минут зарж санал бодлоо илэрхийлдэггүй юм бэ? гэж гайхаж байсан.
Өөрийнхөө ажлын хариуд блог оо төлбөртэй болгох тухай ганц ч үг дурдаагүй биз дээ? Дансны дугаарын тухай мэдээлэл ч байхгүй байгаа. Хүн бүрт нээлттэй хэвээрээ байх болно.
Гагцхүү үзсэн харсан зүйлүүд дээр та бүхэн саналаа бичиж хамтдаа өнөөгийн Монголд болж буй бэрхшээлүүдийг олохыг хүсэж байсан юм .
10-ийн дотор багтах байнгын уншигчиддаа баярлаа!
Энэ их цаг зав хөдөлмөр гаргаж бичсэн зүйл дээр баярлаа, гэсэн ганц үг хүлээж авах ямар байдаг гэж бодож байна?
Тэгтэл орсон , уншсан хүний тоо зуу дахин их байвал яах уу?
Өдөрт орж буй хүний тоо зарим үед мянга гарна.
Үүнээс нэг л дүгнэлт хийж байгаа юм.
“Миний тэмдэглэл сонирхолгүй, эсвэл бид бие биенээ хүндлэхгүй байна“
Аль нь вэ?
Дэлхийн өнцөг бүрээс уншиж, хамтдаа асуудлуудыг ярилцах боломж байгаа хэрнээ, нээгээд уншаад гараад явж байгаа хүнд өөрийнхөө хөдөлмөрийг зориулах тийм хэрэгтэй гэж үү?
Миний тэмдэглэл зүгээр нэг гэртээ суугаад бичсэн зохиол биш, амь насаараа дэнчин тавиж, өмнө хэний ч толгойд орж байхааргүй тийм зүйлүүдийг харснаа бичиж, халуунд харж хуйтэнд хөлдөж, өлсөглөн ганцаардлыг туулсны эцэст бий болсон амьдрал тэмцлийн түүх юм.
Ганц бие Монгол залуу байтугай Un-ий цэргүүд 2 машинтай бүрэн зэвсгэлсэн явдаг газруудад юу болж байгааг тайлбарлах тэр их хүсэл мөрөөдлөөр бичсэн тэмдэглэл юмсан.
Коммэнтуудаараа Монголчуудын, “Шинэ үеийн Монгол залуус”-ийн санал бодлыг авахыг зорьж байсан юм. Ойлгохыг хичээж байсан юм.
Хэрүүл, Сэкс, гэдэг сэдвүүд дээр уншигчдийн тоог өдөр бүр цээжилж амжихгүй байхад Монголын түүх соёл, байгаль орчны гайхамшиг, хүмүүсийн амьдрал дээр хэн ч юу ч үлдээхгүй байдаг!
Яагаад?
Манай шинэ үеийнхэн мэрсэдэс, рок, Америк гэж мэддэг хэрнээ ямарваа нэгэн асуудал дээр өөрийнхөө байр суурь, санал аа хэлэх чадалгүй, сэтгэхгүй, эсвэл залхуу болсон байна.
Саналаа бичэе гэхээр хараал урсгаад бие биенээ доромжилно.
Бусад вэб саитууд дээрх коммэнтийг нь уншаарай! Хэд нь сайн хэд нь муу байна?
Миний блог бол зөвхөн Элит гэж хэлж болох хүмүүсд зориулсан юм шүү! Коммэнт бичсэн залуу миний санааг маш сайн ойлгож! Миний аялсан хэд хэдэн улсад иргэдийн шудраг сонгуулиар сонгогдсон ерөнхийлөгчийг хэн нэгэн хүчээр татан буулгаж, өөрийгөө дэвшүүлж байхад ард түмэн нь боловсролгүй бас амиа бодсон тул чимээгүй байсан. Бид Газар нутгаараа Ази тивд оршдог ч дэлхийн хамгийн амьдрал хэцүү Африкийн болон гуравдагч ертөнцийн улсуудтай адил байна шүү дээ!
Нээрээ юу?
Сонгох эрхийг нь хэн нэг нь зөрчөөд – Чадаж байгаа юманд арга байхгүй гэж хэлж байхад. Эрхээ хамгаалуулъя гэж ЗАЛУУС боссон хэрнээ, иргэний дайн болгож улсаа дэлхийн хэмжээнд “Онцгой байдалтай” гэж зарлуулчихдаг!
Бид яагаад нэг хэлээр яридаг, нэг нутагт амьдардаг, нэг үндэстэн байж бие биентэйгээ ойлголцож болохгүй байгаа юм бэ?
Өнөөг хүртэл хүмүүс надаас – Танайд байдал ямар байн? Гэж асууж байгаа шүү! Огт сайн мэдээгүй, ямарч мэдээлэл авдаггүй улсаас “ОНЦГОЙ БАЙАДАЛ” гэсэн сэнсаци МОНГОЛ нэрний ард харсан хүн тийшээ зүглэх тухай ярилтгүй шүү дээ. Эдийн засагаа өсгөх Гадаадын том хөрөнгө оруулалтын тухай ойрын 7 жилдээ ярилтгүй!
Гамшгын , ядуугийн гуйлга хэвээрээ үлдэх байх!
Тэгээд одоо – МИНИЙ ЭРХ! гэж хүмүүсд хэлий гэхээр – Ай, Юун лаг юм бэ! Гэж даапаалж, эсвэл 7 сарын 1 –ээс айсан ард түмэн дуугүй сууж байдаг!
Манай шинэ үе энэ мөн үү? Бидний ирээдүй энэ үү?
Хамтдаа асуудалд маш нухацтай хандах цаг ирсэн.
Гадаа хогоо хаяж байгаа хүн Миний цэвэр орчинд амьдрах эрхийг зөрчиж байна!
Тээврийн хэрэгсэл буруу жолоодож байгаа хүн миний амьд явах эрхийг зөрчиж байна.
Боловсролд анхаарахгүй байгаа ТӨР ЗАСАГ Миний ирээдүйн амьдралд найдах итгэлийг зөрчиж байна.
Сонгуулиар луйвар хийж байгаа хүн миний Өөрийн итгэсэн Хүнээ сонгох эрхийг хасч, Намайг үл ойшоож байна……
Би гэж Монгол улсийн нэг хүнийг үл ойшоогоод байхад чимээгүй суумааргүй байна! гэхээр үймээнд уриалж байна! Гэж сэтгэх сэтгэлгээтэй болчихоогүй биз дээ?
Дугарч хэлж хөдөлж эхлэх цаг элит залуусд ирсэн гэж бодож байна. Хаа нэг баарны өнцөгт пиво ууж суунгаа нээх том улс төрч болж, өдрийн сонингоос уншсан зүйлээрээ бусдад мэдэмхийрхээ болицгойлдоо!
……. Миний ЭРХ гэж эрхээ ойлгож, хэлж, хамгаалж эхэлцгэй!
Барууны орнуудын амьдрал АРДЧИЛАЛ дээрээс бий болсон юм чинь адил машин унаж, байшинд амьдравал боллоо гэж бодох ямар байгааг дэлхийн Гуравдагч Улсуудаар аялавал ойлгоно.
Хамгийн үнэтэй машин хөлөглөөд хотын гудамжаар явсан ч, гадаа толь түүх болов уу, булангийн цаанаас нэг ямбий машин ирээд мөргөчих вий, замын нүхэнд орж, дугуугаа хагалчих вий гэж айсаар байгаад тэрхүү хөгжилтэй орны хүний эдэлж байгаа таашаалыг авч чадахгүй байгаа юм шүү дээ!
Бид асуулт асууж, түүнийхээ хариултыг авж, юмыг байнга ТӨГС болгохын төлөө ажиллаж байж бид хөгжинө!
Би одоо европын цэвэр гудамжаар , алхаж, гоё царайлаг охидууд харж, цэвэр орчинд хоололж байгаа ч энэ бүхэн минийх биш, Би энд төрөөгүй, далай усны чимээ, Хэл яриа гээд бүх юм хүнийх.
Би энд амьдарснаар Спайн шиг яридаг, Спайн төрхтэй болохгүй, миний тухай хэзээд “гадаад хүн” гэсэн ойлголтойгоор харицах болно.
Би хэзээ нэгэн цагт буцаад гэртээ харих л болно. Гэхдээ тэр үеийн төсөөлөл маань гудамжинд өлсөглөнгүй, цалин нь өөрийгөө болон гэр бүлээ авч явахад хангалттай, хот маань хот шиг, хөдөө нутаг маань бидний өвөг дээдэс үлдээсэн шиг хэвээр нь хадгалж үлдээсэн байгаасаа гэж бодож байна.
Ийм бодол зөвхөн надад биш, Гадаадад байгаа бүх Монголчуудад төрдөг.
Хөгжилтэй орнуудын гоё үзэмжтэй барилгууд, цэвэр гудамжнууд нь Монгол хүний бүтээсэн биш. -Энэ бүхэн минийх биш! гэж бодхоор хааяа их гутардаг юм.
Эх оронд маань байгаа шавар шавхаатай гудамжууд, Ялаа үржүүлгийн гэр хорооллууд өвлийн утаанд замхарсан хотын гудамжууд гэсэн бодол байнга толгойд орж ирдэг учраас.
Бидний нэг нь хоолгүй хонож, нөгөөх нь цөөхөн хэдэн нүүрсээр өвлийн хүйтнийг туулж байна шүү дээ!
- Яавал эх орныхоо амьдралыг энэ төвшинд хүргэж болох болоо!
- Яавал бид ингэж гоё амьдарч болох болоо?
Дэлхийн өнцөг бүрт байгаа ЭЛИТ сэтгэлгээний залуучуудаас энэ асуултыг тэмдэглийнхээ сүүлд асууя!
SOURCE: WWW.AMAI.MN
0 comments:
Post a Comment