Өмнөд Африкийн Жобург хотод бараг сар хагас болчихлоо, 9 сар гэхэд өвөл нь дуусч зуны эхний өдрүүд эхэлж байлаа. Өчигдөр түр зуур зүүрмэглэж байтал гадаа салхи салхилж, холын хол буй эх орны маань хаврын салхи үлээсэн мэт санагдлаа. Сэрүүн бага зэргийн чийгтэй, өөрийн гэсэн үнэртэй тэрхүү салхийг 2 жил гаруй мэдрээгүй юм байндаа гэж бодож байлаа. Хэвтэж байхдаа цонхоор хартал модны мөчир тэгээд цэлмэг хөх тэнгэр харагдаж байсан тул гэртээ байна гэж түр мөрөөдхөөр шийдлээ.
7 хоногийн хамгийн сайхан өдрүүдийн нэг Ням гаригын өглөө сэрч байна гэж төсөөллөө баяжууллаа. Гал тогооны өрөөнөөс танил үнэр үнэртэхшиг! Бидний оюун санаа агуу хүч чадалтай гэдэгт би биширч барахгүй юм. Үнэхээр мөрөөдөж эхэлсэн тэр үед миний оюун ухаанд танил хоолны үнэрийг шууд бий болгож байлаа.
Заак босоод юу хийх вэ? Босохгүй бүтэн өдөр хэвтээд байсан ч болно. Өнөөдөр найзуудтайгаа Богд ууланд гардаг юмуу, Туулийн эрэг дээр хэвтэж өнгөрөөдөг юмуу. Тогтмол өглөө гардаг хүүхэлдэйн киногоо найз охинтойгоо үздэг юмуу.
Ийнхүү өдрийн төлөвлөгөөгөө бодож байх үед манай цэцэрлэг цэвэрлэдэг нутгийн залуу хаалга тогшиж намайг эргүүлээд Өмнөд Африкт байгаа шүү гэдгийг сануулчихлаа. Миний сэтгэл санаа Холийн гэрээс эргэж ирэх гэж баг зэрэг саатаж байж, цэцэрлэгч залуутай уулзлаа. Буцаад орондоо орж холын аяллаа сэргээхээр шийдлээ.
Нүдээ аниад гэр бүлийнхээн ,найз нөхдийнхөө царай, хөдөлгүүнүүдийг дахин бодлоо. Радиогоор явж байгаа Chill Out хөгжим улам бүр уянгалсаар.
Найзруугаа залгаад Студи дээр “Red Alert” шөнө болтол тоглохийг уриалахаар шийдлээ. Амралтын өдрүүдэд найзуудтайгаа ажлаа хийж байгаа РС-нүүдээрээ сайн байлддаг байсан. Хоолоо захиалж авчруулаад, тэгээдл узэлцэнэ. Бас л гоё цаг өнгөрөөх арга билээ.
Монголд байх үедээ дурсамжаа сэргээх зав нээх гардаггүй байлаа. Харин Cape Town хотод байхдаа нэгэн Америкийн шинэ кино үзсэн нь миний амьдралд өөрчлөлт оруулсан юм. Тэрхүү киноны гол санаа нь хүмүүсийн бүхэл бүтэн амьдралдаа харсан зүйлүүдийг санах ой буюу Хард Дискэнд хадгалж бусдад үзүүлж байсан юм. Би Блогоо нээх болгонд нүүрэнд инээмсэглэл ордог юм, учир нь зураг бүр надад сонирхолтой үйл явдал, хүмүүс, соёлууд, түүхийг өгүүлдэг. Харин ирээдүйд үнэхээр хүний нүдээрээ харсан зүйлийг дүрс болгож гаргах үед ирнэ гэдэгт итгэлтэй байна.
Тэр үед хойч үейин Монголын аялагчид үзсэн харсан бүхнээ гэртээ ирээд оюун санаанаасаа хуулж бүгдэд үзүүлэх байх.
Тиймээ зарим хүмүүс -юун сүртэй юм, нээх удаагүй байж гэрэ санаад байхдаа яадгийн гэж бодож магад гэхдээ миний одоогийн амьдрал гэр оронгүй хүнийхээс дутахааргуй! 7 хоног, сар, 3 сар тутамд байр, байршлаа солисоор байгаад сүүлдээ халбага сэрээ аль шүүгээнд байгааг чээжлэх хүсэлчгүй болно гээд боддоо.
” Зүүдэндээ гэртээ ирчихсэн байна, тэгээд-Би Яагаад Гэртээ Байнаа? Дэлхийг Тойрхоор Гарсаншдээ!” гэдэг зүүдийг жил гаруй өдөр бүр зүүдэлсэн гээд боддоо! Өглөө босоод “Би хаана байнаа?” гэдэг асуултыг өдөр бүр асууна.
Хэрвээ нэг газраас нөгөө газарт нүүгээд амьдарч байгаа бол зөвхөн гэртээгээ л харьцуулна. Харин байнга нүүдэллэж байгаа бол хамгийн тогтвортой тухтай байсан гэр дурсамжинд байнга байна.
Монголчууд сэтгэлээ нээх, сэтгэгдлээ илэрхийлэхдээ маш муу гэж би хувьдаа боддог. Бүгд маш чухал! Миний энэ тэмдэглэлийг уншаад зарим хүмүүст маш сонин санагдаж магад, тэгвэл бүгдээрэ юу мэдэрч байна гэдгээ илэрхийлж сурцгаая! Зургаа авахуулахдаа хүртэл маш чухал царай гаргаж байх юм гэж найзууд намайг шүүмжилж ч байсан.
Аяллын үед нэгэн гэр бүл намайг урьж тэнд хоёр хоног байрлатал, ширээн дээр нь Монголын зурагтай ОТКРИТК байлаа.
Очих газартай бол – ГЭР
Хайрлах хүнтэй бол – ГЭР БҮЛ
Сонин байгаа биз? Монголын хөдөөний айл хуучин машиндаа бүх гэр бүлээ гэр оронтойгоо ачаад нүүж байгаа зураг байсан. Энэ зураг дэлхийн зургийн тэмцээнд тэргүүн байр авсан гэж бас дуулсан.Үнэхээр баруунийханд ийм соёл маш өвөрмөц бөгөөд бүгд атаархдаг! Учир нь тэдний соёлд хүүхэд насанд хүрээд гэр, гал голомтоосоо холддог, харин манайхан гэр бүлтэйгээ маш ойрхон байхыг хичээдэг. Заримдаа хэтэрхий! гэхдээ л гоё шүүдээ!
Сүүлийн удаа гэррүүгээ ярьтал ээж маань – Хүүгээ санах болгонд чиний “УЙТГАР” хөгжмийг сонсдог шүү! гэж билээ. 5-6 жилийн өмнө гэрээ ингэж их санаж УЙТГАРлах байх гэж төсөөлөөгүйч, зөн совин энэ бутээлийг хийсэн байх.
Тэр үед нэгэн сонин бодол төрлөө. Аяллаа эхлэхдээ 2 жилийн дотор Дэлхийн Хойд туйлаар тойроод гэртээ ирэх бодолтой байсан бөгөөд намайг гаргаж өгөөд хэрэггүй, мөдхөн буцаад ирэх юм чинь гэж хэлж байсан маань санагдаж байна. Одоогийн байдлаар дахиад 5-6 жил гаруй явах болж байна. Аав Ээж хоёр маань гэртээ ирэхэд маш их өөрчлөгдсөн байна. Аав Ээжийгээ хэзээч хөгшрөхгүй мэтээр өмнө нь боддог байсан ч үнэхээр би цаг хугацааны эсрэг юу ч хийж чадахгүйнэ гэдгийг ойлголоо.
“Хүмүүс цаг хугацааг явж байна гэж боддог, Цаг хугацаа хүмүүсийг явж байна гэж боддог” агуу хэлсэн зүйр цэцэн үг толгойд орлоо.
-Аав Ээж!
-Юу миний хүү?
-Би та хоёроос хүсэх зүйл байна!
-За
- Би гэртээ ирэхдээ та хоёрыг хөгширсөн байхыг хармааргүй байна! Та хоёр байнга инээмсэглэж миний ирэх өдрийг хүлээж байгаарай!
гэж захиж байж билээ. Үнэхээр ийм сонин яриа өрнүүлсэнч, бодож байгаа хүсч байгаа зүйлээ хэлсэндээ нэг хэсэг зогслоо. Аялаж байх явцдаа Австралийн STEVE гэдэг манай ааваас 10 насаар дүү гэхдээ маш адил хүнтэй аялаж байхдаа үнэхээр гоё байлаа.-Би 10 жилээ төгсөж байхад миний аав ийм байсан байншдээ гэж бодохлээр, Цаг хугацаа үнэхээр явж байндаа. Орой хээр эвхдэг сандлаа тавьчихаад түүний талаар ярилцана. Тэрээр юм хийх болгонд нь өмнүүр нь орж -би хийчий. гэж санал болгоно. Намайг яагаад ийм их халамжлаад байгааг ойлгоогүй байх.
Оройн цагаар Аавтайгаа 20-30 мин алхах бас сайхан байж билээ. Гэр гэж тэр орчин үнэхээр гоё шүү! Хэзээ нэгэн цагт гэртээ хүрхээрээ орноосоо босохгүй , гэрээсээ гаралгүй 7 хононо гэсэн төлөвлөгөөтэй байна. Би ядраагүй, Бууж өгөөгүй! зүгээр л сэтгэлээ бичиж байна! Та бүхэн Гэрээсээ хол байгаа бол сэтгэлээ саналаа доор бичнүү! Сэтгэлээ нээтэл бичий!
0 comments:
Post a Comment