Monday, April 26, 2010

Бээжин, Лондонг холбосон хурдны төмөр зам тавигдана


Хятадууд Бээжин, Лондонг холбосон хурдны төмөр зам тавихаар зэхэж байна. Цагт 345 км хурдалж, нийтдээ 8158 км газрыг туулах энэ замыг ирэх 10-15 жилд барихаар болжээ. Төмөр зам мэдээж Их Британи, Франц, Герман, Польш, ОХУ, Монгол зэрэг хэд хэдэн орныг дамжин өнгөрнө. Хэдийгээр хэдхэн хоногт зорьсон газраа хүрэх ч зорчигчдод энэ хугацаанд Париж, Берлин, Варшав, Киев, Москва, Санкт-Петербург зэрэг хотуудад саатан сонирхох цаг зав гарах нь.

Евроазийг гялалзан өнгөрөх хурдны энэ замыг ашигтай, ашиггүй гэж ярьж байх хооронд Хятадууд дээрх төсөл дээрээ улбаалан өмнөд хэсэг рүүгээ Вьетнамаар дайруулан Сингапур, Тайланд, Малайзын чиглэлд хоёр дахь хурдны салаа зам тавих төслөө хэдийнэ боловсруулж эхэлжээ. Цаашлаад бүр Уйгараар дамжин Энэтхэг, Казахстан, Узбек руу чиглэсэн төслийг "бодоод" байна. Хурдны замын ач холбогдол юунд байх вэ.

Мэдээж, эхний ээлжинд зорчигчдод хурдан шуурхай үйлчлэх, удаалаад ашигт малтмалаас аваад түүхий эд зөөх, шинэ технологи авчрахад ашигтай хэмээн хятадууд тайлбарлаж байна. БНХАУ-ын Төмөр замын яамны мэдээгээр тус улс ойрын гурван жилд 900 тэрбум юаний (150 тэрбум ам.доллар) хөрөнгийг төмөр замд зориулахаар тооцоод байна. Энд 9,2 мянган км хурдны зам багтаж байна.


MEDEELELIIG GOGO.MN SITE AAS ORUULAV.

0 comments: