Түр хугацаанд бичлэг хийх завгүй байлаа.
Нэг дор ийм олон Монголчуудтай таарснаас толгой дох бодлоо цэгцлэх арга барил үгүй болсон.
Өмнө нь Англи, Орос, Монгол хэлүүдээр тэмдэглэлээ бодож, бичиж байсан бол сүүлийн үед цэвэр Монгол хэлээрээ сэтгэж эхэлж байх шиг байна. Өглөө босоод Монгол хэл, унтахад Монгол хэл, өдөр бүр таарч байгаа хүмүүс Монголчууд. Энэ байдалд орох ийм хэцүү байна гэж санасангүй.
Африк болон Европийн орнуудад Монгол хэлээрээ ярих юмсан, Монголчуудтайгаа уулзах юмсан гэж мөрөөдөж, Монгол хүний сургаар баярлаж байсан би яг цагаа тулахад шал өөр хүн болсон нь анзаарагдлаа.
Хүмүүс хоорондоо яг юу ярьж байгааг үг бүрчлэн ойлгож, хүний хэлж буй үгийг бус, бодож буй санааг ойлгох ямар сайхан юм бэ!
Гэхдээ л…
Шиний нэгний өдөр Монголчуудтай уулзаж найрын дуу эгшиглүүлж байх үед, яалт ч үгүй бусдаас хөндийрч өрөөний үүдний хавьцаа зогсож тэднийгээ хараад гайхаж билээ.
Би ямар өөр, зожиг болсон юм бэ?
Өөрийгөө зөв илэрхийлж чадах болов уу гэж санаа зовж байлаа. Зогсолтгүй аялах замдаа мянга мянган гадаад хүмүүстэй уулзаж байсан бөгөөд тэдний хажууд өөрийгөө Монголоор авч үлдэх амар байсан юм. Гэтэл Монголчуудтайгаа уулзаад Монгол байх хамаагүй хэцүү гэдгийг ойлголоо.
Магадгүй би өөрөө ТӨӨРСӨН МОНГОЛ болж эхэлж байгаа юм болов уу?
Таарсан хүмүүстэйгээ сайн танилцахыг хүсдэггүй, идэж буй хоолны амтыг мэдэрдэггүй, түр байрлах газартаа тухтай сайхан унтаж амрах тухай боддоггүй тийм сонин хүн дүрстэн болж байх шиг байна.
Яах уу?
БИ ЧАМД ХАЙРТАЙ гэж хоолой чичрүүлэн хэлэх юмсан. Даанч боломж, цаг алга, танилцсан хүнтэйгээ уртаашаа сар болно, тэгээд л замдаа гарна. 247 гэж хэлсэн хүнээс салаад явах хэцүү тул анхны өдрөөс сэтгэлээ барьж хатуу ярих болсон байна.
Хааяа гэр лүүгээ ярьж Аав, Ээж, Ах, Дүүдээ л нэг сэтгэлээ нээх юм, гэхдээ утасны цаана миний амнаас гарч буй авиаг сонсож байгаа болохоос миний нүдэнд цийлэгнэж буй нулимсны анхны чийгийг харж мэдрэхгүй байгаа шүү дээ.
Монголоос л явж байвал яасан ч яахав гэсэн Монголчуудтай зөндөө таарч байсан,
- Та нар нэг л өдөр, шөнө дунд Эх Орны дуудлага нутаг буцахыг уриалж байгааг сонсох болно.
Амьсгаа бачуурч, байгаа орчиндоо амьдарч дасаж чадахаа болино.
Тэр үед л Эх Орон гэж ямар сайхан газар төрж, өссөн юм бэ гэдгээ ойлгоно.
Надтай таарсан гадаадуудад би байнга Эх орныхоо тухай ярьдаг байсан бол сүүлийн үед Монголчууддаа энэ бодлоо хуваалцтал тэд бас дуртай байгаа нь анзаарагдсан.(DAANCH MONGOLCHUUDTAI ENE TALAAR YARINA GEDEG BARAG L BOLOMJGUI ZUIL)
Мавритани улсад усан онгоц хайж долоо хонож байхдаа, буудалласан айлд байсан хуучин CD дээр Транc дуунуудыг сонсоод, ганцаараа хөлсөө гартал бүжиглэж билээ. Хоёр гурван цаг дахин тавиад бүжиглээд л байсан, ямар ч салхигүй 40 хэмийн халуун өрөө байсан ч хамаагүй, үсрээд, мэддэг хэдэн хөдөлгөөнөө хийгээд л… Нүдээ аниад Улаанбаатар хотын клубууд, гудамжууд, хүмүүсийг яг өмнө байгаа юм шиг төсөөлөхийг хичээж билээ.)Өдөр бүр өөрийгөө толинд хардаггүй тул Харуудын дунд хар шиг, Цагаануудын дунд Цагаан шиг яваад сурсан байлаа.
Зарим таарсан Монголчууддаа Эх орныхоо дурсамжуудыг ярих гэж оролдсон боловч гайхсан харц угтаж байлаа.
- Юун тэр Монгол зонгол, энд гоё байна. Мөнгө байна.(YAGAAD IHENH MONGOLCHUUD INGEJ BODDOGIIG BI MEDEHGUI YAMAR CH MONGOL HUNTEI TAARSAN TED BUGD CHI YAMAR SONIN YUM YARIAD BGAAN BE? CHI ER NI ERUULUU BAINUU? GEJ ASUUNA. ESVEL BI UNEHEER ERUUL BISH BOLSON YUM BOLOV UU?)
Тэр хүмүүс амьдралыг сайн ойлгоогүй байна уу?
Европ болон өндөр хөгжилтэй орнуудад анзаарагдсан зүйл бол ганцаардал. Би амьдралын эрхээр ганцаардаж байгаа бол эд нар өөрсдийн хүслээр ганцаарддаг юм байна.
Амьдралын сайхныг мэдэрч хүссэн бүхнээ хүдалдаж авахын тулд уйгагуй ажиллаж, нэг өдөр сэрээд ганцаараа байгаагаа ухаардаг юм байна.(YAG ENE ZUILIIG BI MONGOLD BAIGAA NEGEN ANDDAA OILGUULAHIIG UNEHEER HICHEESEN DAANCH TER OILGOOGUI NI HARAMSALTAI. AND MINI ODOO ENIIG UNSHAAD UZDEE AMAIGIIN AMNAAS ARAI UURUUR HULEEJ AVCH MAGAD)
Парис хотод Валентины баяраар бааранд орсон минь санагдаж байна.
Хүмүүс ганцаардлын шаналгаанд байгаагаа өдөр тутам мартдаг боловч, Валентины баяр, Зул сарын баярын үед л, тэр нийт хамт олон, дотны хүн гэдэгт сэтгэл сэргэдэг бололтой.
Бааранд орсон цагаас охидууд нүд харцаараа өдөж, бие биетэйгээ өрсөлдөж жилд ганц болдог Валентины баярыг л ганцаараа угтахгүй юмсан гэсэн нүдэн дэх харц нь тод байсан юм.
Дөнгөж танилцаад удаагуй байгаа хүндээ сэтгэлээ нээтэл ярих юм бол тухайн хүн гайхан, ойлгохгүй ч байж магад, зарим нь шууд зугтана. Өнөөдөр өөрийн БЛОГ-той тул бодож буй зүйлүүдээ бичиж байнга уншдаг найзууддаа сэтгэлээ нээж байгаа боловч, ийм блоггүй хүний нутагт байгаа хүмүүс яадаг бол оо? Ганцаардсан үедээ, сэтгэгдэл зовлонгоо хуваалцах хүнгүй газар ганцаараа ямар байдгийг би нэг удаа аймар мэдэрч байсан. Нэг шил GIN аваад ёроолыг нь харж байсан. Хүн гэдэг бол нийгмийн амьтан. Үзэл бодлоо илэрхийлэх, хүмүүстэй сэтгэгдлээ хуваалцах гэдэг адгууснаас ялгарах зүйл байдаг бөгөөд энэ чухал зүйлээ анзаарахгүй явдаг хүмүүс нэг л өдөр амьд цогцос болсон байдаг юм(GADAAD BAIGAA IHENH MONGOLCHUUD AMAIGIIN HELJ BAIGAAGAAR TSOGTSOS BOLSON BAIDAG YUM BILEE HARIN TED UURUU TIIM BOLSNOO BOLON BUSDIIN TIIM BOLSNIIG OGT ANZAARDAGGUI, HELEED CH HULEEJ AVAH CHADVARGUI BOLSON BAIDAG YUM BILEE. EDEN SHIG TSOGTSOS BITGII BOLOOROI AND NAR MINI. GEHDEE TSOGTOSNUUDIIN DUND BAIGAA AMID HUN HICNEEN HETSUU GEECH...).
Би өдөр тутмын амьдрал, хоол унд, унаа тээвэртээ санаа зовдог байхдаа тэмдэглэлүүдээ тогтмол хийхийг хүсдэг байсан, гэтэл өнөөдөр бүх зүйл амар болсон үед улам залхуу болсон байх юм. Гэхдээ тэмдэглэл бичнэ гэдэг тийм амар биш шүү! Зүгээр суугаад л тэмдэглэлийг бичдэг гэж боддог хүмүүст өдрийн тэмдэглэл бичиж эхлэхийг зөвлөж байна. Тэр үед ямар хөдөлмөр хийж байгааг ойлгох болно.
Хүмүүс миний хийж буй зүйлийг аялал, зугаалга гэж ойлгоод байгаа хэвээр. Би БАДАРЧИЛЖ байгаа юм шүү. Шинэ мэдлэг, мэдээлэл олж бусаддаа хүргэдэг Монголын эртний ёс заншлыг дагаж байгаа юм шүү. Залуу үе мэдэхгүй байж магад, түүхийн номноосоо олж уншаарай. Би дуртайдаа амь насаараа дэнчин тавьж огт жуулчлал хийх хүсэл төрөхөөргүй газар, орчинд явж байгаа юм биш. Өөрийн ухаанд шинэ мэдээ, мэдээлэл суулгаж та бүхэнтэй хуваалцаж байгаа юм шүү.
Аялж байх явцдаа Гадаад Монголчууд, Төөрсөн Монголчууд, Жинхэн Монголчуудтай таарч байна. Аялал эхэлснээс хойш албан ёсоор хэдхэн удаа Монгол айлд ӨРТӨӨЛЖ байсан ч, Монголын ёс заншил уламжлал ямар гайхамшигтай гэдгийг улам сайн мэдэрсэн юм шүү!
Мэдээж сайны хажуугаар саар зүйлүүд байгаа ч би өөрийнхөө оюун санаанд зөвхөн сайн хүмүүсийг хадгалж дурсаж байх болно.
UDAHGUI AMAI MONGOLDOO IREH GEJ BAIGAA BOLOLTOI. TUUNII SITE AAS NIITLELUUDIIG NI UNSHIJ BAITAL ENE NIITLEL MINII ODOOGIIN BAIGAA BIDAL HELEHIIG HUSSEN ZARIM ZUILTEI TAARCH BSAN TUL BLOG DEER NIITLEHEER SHIIDLEE.
SETGEGDEL ULDEEHEE BITGII MARTAARAI AND NARAA
3 comments:
Hunii nutagt husch ochson, huchluulj ochoogui. Zorilgotoi irsen, tuuniigee biyeluuleh gej temuulj baina. Omno mini hund davaa taarch tulgamdsan moch, ogt hiih yumgui suuh amgalan moch hoyort l eh ornoo guulj dotor mini bachuurna. Gagtshuu udaan harid odoj uzeegui bolohoor nulims nudend mini tsiilegnehgui yum daa.
minii setgel sanaa ta bvhentei yw tsaw niitsej bna
ghde ta bvhen vnenig shuud ilen dalngvi bichij bgad tuilin bayrtai dag shvv
gancaardal gedeg zuil hamgiin aimshigtai shuuu,
Post a Comment